Здравствуйте, дорогие друзья! Мы рады приветствовать вас на нашем сайте. Он создан с целью предоставления информации о деятельности школы и организации обратной связи с родителями. Наши фото и видеоотчёты расскажут вам о школьной жизни, а родители через электронный журнал смогут получить подробную информацию об успеваемости своего ребёнка. Надеемся, что наше общение будет взаимополезным.

Байгууллага

..... АНГИЙН СУРАГЧ  ....................................ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД

 

Гүйлсэн булчирхайд /хоолойны ангина/ стрептококк нян байгаа эсэхийг илрүүлэх тухай

 “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”, Засгийн газрын 2017 оны 9 сарын 27-ны 289 дүгээр тогтоолоор батлагдсан  “Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүл мэндийн сайдын А/72 тоот тушаалын  хавсралтын 2.14 дэх заалтыг хэрэгжүүлэх хүрээнд хүүхэд залуучуудын дунд  тархалт ихтэй байгаа зүрхний хэрх (хоолойны ангина үе мөч зүрхэндээ орж хүндрэх) өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг хийхээр төлөвлөсөн.

Хэрх өвчин зүрх судасны өвчлөлийн голлох шалтгаан болж дэлхийн хэмжээнд хэрхийн  гаралтай зүрхний өвчтэй 33 сая хүн амьдарч байгаа бөгөөд жилд 330 мянган хүн энэ өвчний улмаас нас барж байна.

Манай улсад 6-18 насны  хүүхдүүдийн зүрх судасны өвчний  60 хувийг  ангинаас үүдэлтэй хэрх өвчин эзэлж байна.

Хоолойны ангина өвчнийг үүсгэгч стрептококк нян нь цусанд удаан хугацаагаар байснаас хэрх болон зүрхний гажиг үүсгэн хүндэрдэг тул  гүйлсэн булчирхайн арчдасын шинжилгээг хийлгэн стрептококкийн нянг илрүүлж эрт эмчилснээр энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Иймд сургуулийн захиргаанаас “Ротержен” лабораторитой гэрээ байгуулан   гүйлсэн булчирхайн арчдасын  шинжилгээг 2020 оны 01-р сарын 24-нөөс эхлэн хуваарийн дагуу  сургууль дээр зохион байгуулах болсныг мэдэгдэж байна.

Шинжилгээгээр  нян илэрсэн тохиолдолд тохирох  антибиотик мэдрэг чанарын шинжилгээг уг лаборатори  өөрөө үргэлжлүүлэн үнэ төлбөргүй хийнэ.

            Үзлэгийн төлбөр 15000 төгрөгийг  Хас банк 5002403589 Номт цахиур ХХК  дансанд тушааж төлбөрийн баримтаа ангийн багшдаа өгнө үү.  

Гүйлгээний утга дээр :анги, овог, нэрээ тодорхой бичнэ. / 6г Доржийн Уянгын үзлэгийн төлбөр г.м./      

Шинжилгээний үнийн дүнгийн харьцуулалт

Эмнэлгийн нэр

Хөөмий, гүйлсэн булчирхайн арчдас шинжилгээний үнэ

1

Интермед

36000 төг

2

Сонгдо

56600 төг

3

Гранд мед

37000 төг

4

АЙ ТИ МЭД

20000 төг

5

СБД-ийн ЭМТ

20000 төг /ирж авсан тохиолдолд/

6

“Ротержен” лаборатори

15000 төг

 

      Үзлэгийн өдрийг жич зарлана.

Шинжилгээ өгөх өглөө ирэхдээ анхаарах зүйл:

1.Өглөө шүд амаа угаахгүй ирэх

2.Өглөөний цайгаа уухгүй байх

Сургуулийн захиргаа

2020-01-22

Сургуулийн танилцуулга

Сургалтын мэдээлэл