Здравствуйте, дорогие друзья! Мы рады приветствовать вас на нашем сайте. Он создан с целью предоставления информации о деятельности школы и организации обратной связи с родителями. Наши фото и видеоотчёты расскажут вам о школьной жизни, а родители через электронный журнал смогут получить подробную информацию об успеваемости своего ребёнка. Надеемся, что наше общение будет взаимополезным.

2022-2023 оны хичээлийн жилд Бэлтгэл ангид

 

ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД:

       Монгол-Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үндсэн дээр байгуулагдсан  Монгол-Оросын хамтарсан сургуулийн  сургалт ОХУ-ын ЕБС-ийн хөтөлбөрийн дагуу орос хэл дээр явагдаж стандартыг хэрэгжүүлдэг. ОХУ-ын Боловсролын хууль, (2013.09.01-ээс хэрэгжсэн ОХУ-ын  ”Боловсролын тухай “  № 273 тоот шинэчилсэн хууль, 2013.08.30-ны өдрийн ОХУ-ын БШУЯ-ны №1014 тоот “Сургуулийн өмнөх боловсролын журмыг батлах тухай” тушаал, ОХУ-ын Бага дунд боловсролын стандарт) мөн ОХУ,  Монгол Улсын БСШУЯ-ны сайд нарын баталсан МОХС-ийн дүрэм зэргийг үндэслэн 2022-2023 оны хичээлийн жилд Бэлтгэл ангид 2017 онд төрсөн хүүхдүүдийг  бүртгэнэ.

Бүртгэл 2022 оны 8-р сарын 22-оос 24-ний өдрүүдийн 900-1600 цагийн хооронд (завсарлага 1300-1400) сургуулийн хурлын танхимд (гадна талаас нь орно) явагдана.

 

БҮРТГҮҮЛЭХДЭЭ АВЧРАХ ЗҮЙЛС:

1.    Хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрчилгээний лавлагааны хамт                   

  (түц машинаас гаргуулсан), эцэг эхийн иргэний үнэмлэх

2.    3x4 хэмжээтэй цээж зураг 2 ш. (одоогийн)

3.    Захиргааны зардал-40,000 төгрөг (Хүүхдийн сэтгэхүйн хөгжил, анхаарал ой тогтоолтын түвшинг үнэлэх сорил явуулах, аман ярилцлага авах багш нарын (ОХУ-ын болон монгол нийт 105 багш ажиллана) ажлын хөлс, А3, А4 бичгийн цаас, каноны болон принтерийн хор, бичгийн цавуу, бичгийн үдээс, өнгийн харандаа, фламастерууд, 00-ын болон гарын цаас, 1 удаагийн аяга зэрэг  зайлшгүй хэрэгцээт зардлуудад зарцуулагдана.)

4.    Захиргааны зардалыг  эцэг эхчүүд сургуулийн Тээвэр Хөгжлийн банк дахь 9000010758  дансанд тушаана.

 

СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

 

Сургуулийн танилцуулга

Сургалтын мэдээлэл