Эцэг эхчүүдийн анхааралд элсэлт авах тухай
Монгол-Оросын хамтарсан сургууль 2022-2023 оны хичээлийн жилд БЭЛТГЭЛ АНГИД 2017 ОНД төрсөн хүүхдүүдийг бүртгэнэ.
Бүртгэл болон сонгон шалгаруулах хугацааг жич зарлана.
Бэлтгэл ангийн элсэлтийн сорилыг хүүхдийн сэтгэхүйн хөгжил болон ярианы хөгжлийн түвшинг тогтоох зорилгоор монгол хэл дээр авна.
Жич: 5 настай хүүхдийн сэтгэхүйн хөгжил, мэдлэг, чадварын түвшинг тодорхойлж, хүүхэд сургуульд эхлэн ороход ямар бэлтгэл хангасан байх талаар эцэг эхчүүд та бүхэнд туслах зорилгоор дараах цуврал тестийн номнуудыг санал болгож байна.
Үүнд:
1. Хүүхдийн сэтгэхүйн хөгжлийн түвшинг үнэлэхэд туслах тестийн ном
2. Хүүхдийн математикийн бэлтгэлийн түвшинг үнэлэхэд туслах тестийн ном
3. Хүүхдийн анхаарал ба ой тогтоолтын хөгжлийн түвшинг үнэлэхэд туслах тестийн ном
4. Хүүхдийн гарын бичих хөдөлгөөний хөгжлийн түвшинг үнэлэхэд туслах тестийн ном
Дээрх 4 номын хүрээнд элсэлтийн сорилын даалгаварууд зохиогдоно. Сорилын номыг сургуулийн няраваас авах бололцоотой.
СУРГУУЛИЙН ЗАХИРГАА