Монгол-Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үндсэн дээр байгуулагдсан Монгол-Оросын хамтарсан сургуулийн сургалт ОХУ-ын ЕБС-ийн хөтөлбөрийн дагуу орос хэл дээр явагдаж стандартыг хэрэгжүүлдэг. ОХУ-ын Боловсролын хууль, (2013.09.01-ээс хэрэгжсэн ОХУ-ын ”Боловсролын тухай “ № 273 тоот шинэчилсэн хууль, 2013.08.30-ны өдрийн ОХУ-ын БШУЯ-ны №1014 тоот “Сургуулийн өмнөх боловсролын журмыг батлах тухай” тушаал, ОХУ-ын Бага дунд боловсролын стандарт) мөн ОХУ, Монгол Улсын БШУЯ-ны сайд нарын баталсан МОХС-ийн дүрэм зэргийг үндэслэн 2021-2022 оны хичээлийн жилд Бэлтгэл ангид 2016 онд төрсөн 5 настай хүүхдүүдийг бүртгэнэ.
Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 06-р сарын 24-ний өдрийн 51 дүгээр тушаалаар “Гадаад улсаас ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлах байранд ажиглах“-аар шийдвэрлэсэн тул тус сургуулийн гадаад багш нар 14 хоног тусгаарлагдсаны дараа 8-р сарын 30-нд ажилдаа орно. Үүнтэй холбоотойгоор бэлтгэл ангийн бүртгэлийг хойшлуулав. Шалгалтын товыг бүртгэлийн үеэр мэдэгдэнэ.
Бүртгэл 2021 оны 08-р сарын 16-аас 23-ны өдрүүдийн 900-1600 цагийн хооронд (завсарлага 1300-1400) сургуулийн хурлын танхимд (гадна талаас нь орно) явагдана.
БҮРТГҮҮЛЭХДЭЭ АВЧРАХ ЗҮЙЛС:
1. Хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрчилгээний лавлагааны хамт
(түц машинаас гаргуулсан), эцэг эхийн иргэний үнэмлэх
2. 3x4 хэмжээтэй цээж зураг 2 ш. (одоогийн)
3. Захиргааны зардал-35,000 төгрөг ( Хүүхдийн сэтгэхүйн хөгжил, анхаарал ой тогтоолтын түвшинг үнэлэх сорил явуулах, аман ярилцлага авах багш нарын (ОХУ-ын болон монгол нийт 80 багш, ажилтан ажиллана) ажлын хөлс, А3,А4 бичгийн цаас, каноны болон принтерийн хор, бичгийн цавуу, бичгийн үдээс, өнгийн харандаа, фламаструуд, 00-ын болон гарын цаас, 1 удаагын аяга зэрэг зайлшгүй хэрэгцээт зардлуудад зарцуулагдана.)
4. Захиргааны зардлыг эцэг эхчүүд сургуулийн Тээвэр Хөгжлийн банк дахь 9000010758 дансанд (МОНГОЛ ОРОС ХАМТАРСАН СУРГУУЛЬ) тушаана. Утга дээр: Хүүхдийн овог нэр заавал бичнэ. Төлбөр төлсөн баримтаа авчирна.
5. Эцэг эхчүүд холбогдох бичиг баримтаа авчирч өөрийн биеэр ирж хүүхдээ бүртгүүлнэ.
СУРГУУЛИЙН ЗАХИРГАА