Здравствуйте, дорогие друзья! Мы рады приветствовать вас на нашем сайте. Он создан с целью предоставления информации о деятельности школы и организации обратной связи с родителями. Наши фото и видеоотчёты расскажут вам о школьной жизни, а родители через электронный журнал смогут получить подробную информацию об успеваемости своего ребёнка. Надеемся, что наше общение будет взаимополезным.

ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД ЭЛСЭЛТ АВАХ ТУХАЙ

 

          Монгол-Оросын хамтарсан сургууль 2021-2022 оны хичээлийн жилд БЭЛТГЭЛ АНГИД 2016 ОНД төрсөн хүүхдүүдийг  бүртгэнэ.

          Бүртгэл 2021  оны 8-р сарын 9-өөс 16-ны өдрүүдийн 900-1600 цагийн хооронд (завсарлага      1300-1400) сургуулийн хурлын танхимд (гадна талаас нь орно) явагдана.

          Сонгон шалгаруулалтын хугацааг бүртгүүлэх үед мэдэгдэнэ.

          Бэлтгэл ангийн элсэлтийн сорилыг хүүхдийн сэтгэхүйн хөгжил болон ярианы хөгжлийн түвшинг тогтоох зорилгоор монгол хэл дээр авна.

          Жич: 5 настай хүүхдийн сэтгэхүйн хөгжил, мэдлэг, чадварын түвшинг тодорхойлж, хүүхэд                     сургуульд эхлэн ороход ямар бэлтгэл хангасан байх талаар эцэг эхчүүд та бүхэнд туслах                       зорилгоор дараах цуврал тестийн номнуудыг санал болгож байна.

          Үүнд:

1.    Хүүхдийн сэтгэхүйн хөгжлийн түвшинг үнэлэхэд туслах тестийн ном

2.    Хүүхдийн математикийн бэлтгэлийн түвшинг үнэлэхэд туслах тестийн ном

3.    Хүүхдийн анхаарал ба ой тогтоолтын хөгжлийн түвшинг үнэлэхэд туслах тестийн ном

4.    Хүүхдийн гарын бичих хөдөлгөөний хөгжлийн түвшинг үнэлэхэд туслах тестийн ном

 

       Дээрх 4 номын хүрээнд элсэлтийн сорилын даалгаварууд зохиогдоно. Сорилын номыг сургуулийн няраваас  авах бололцоотой.

 

 

СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

Сургуулийн танилцуулга

Сургалтын мэдээлэл