Здравствуйте, дорогие друзья! Мы рады приветствовать вас на нашем сайте. Он создан с целью предоставления информации о деятельности школы и организации обратной связи с родителями. Наши фото и видеоотчёты расскажут вам о школьной жизни, а родители через электронный журнал смогут получить подробную информацию об успеваемости своего ребёнка. Надеемся, что наше общение будет взаимополезным.

ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД БҮРТГЭЛИЙН ТУХАЙ

 

    Монгол-Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үндсэн дээр байгуулагдсан  Монгол-Оросын хамтарсан сургуулийн  сургалт ОХУ-ын ЕБС-ийн хөтөлбөрийн дагуу орос хэл дээр явагдаж стандартыг хэрэгжүүлдэг. ОХУ-ын Боловсролын хууль, (2013.09.01-ээс хэрэгжсэн ОХУ-ын  ”Боловсролын тухай “  № 273 тоот шинэчилсэн хууль, 2013.08.30-ны өдрийн ОХУ-ын БШУЯ-ны №1014 тоот “Сургуулийн өмнөх боловсролын журмыг батлах тухай” тушаал, ОХУ-ын Бага дунд боловсролын стандарт) мөн ОХУ,  Монгол Улсын БШУЯ-ны сайд нарын баталсан МОХС-ийн дүрэм зэргийг үндэслэн 2020-2021 оны хичээлийн жилд Бэлтгэл ангид 2015 онд төрсөн 5 настай хүүхдүүдийг  бүртгэнэ.

 

Бүртгэл 2020 оны 8-р сарын 5-наас 11-ний өдрүүдийн 900-1600 цагийн хооронд (завсарлага 1300-1400) сургуулийн хурлын танхимд (гадна талаас нь орно) явагдана.

 

 

 

БҮРТГҮҮЛЭХДЭЭ АВЧРАХ ЗҮЙЛС:

1.  Хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрчилгээний лавлагааны хамт                   

  (түц машинаас гаргуулсан), эцэг эхийн иргэний үнэмлэх

2.   3x4 хэмжээтэй цээж зураг 2 ш. (одоогийн)

3. Захиргааны зардал-30,000 төгрөг ( Хүүхдийн сэтгэхүйн хөгжил, анхаарал ой тогтоолтын түвшинг үнэлэх сорил явуулах, аман ярилцлага авах багш нарын (ОХУ-ын болон монгол нийт 80 багш, ажилтан ажиллана) ажлын хөлс, А3,А4 бичгийн цаас, каноны болон принтерийн хор, бичгийн цавуу, бичгийн үдээс, өнгийн харандаа, фламаструуд, 00-ын болон гарын цаас, 1 удаагын аяга зэрэг  зайлшгүй хэрэгцээт зардлуудад зарцуулагдана.)

4. Захиргааны зардлыг  эцэг эхчүүд сургуулийн Голомт банк дахь 1145103272 данс, Кредит банк дахь  2203000080 дансанд тушаана.

5. Эцэг эхчүүд холбогдох бичиг баримтаа авчирч өөрийн биеэр ирж хүүхдээ бүртгүүлнэ.

 

СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

 

 

Сургуулийн танилцуулга

Сургалтын мэдээлэл