Здравствуйте, дорогие друзья! Мы рады приветствовать вас на нашем сайте. Он создан с целью предоставления информации о деятельности школы и организации обратной связи с родителями. Наши фото и видеоотчёты расскажут вам о школьной жизни, а родители через электронный журнал смогут получить подробную информацию об успеваемости своего ребёнка. Надеемся, что наше общение будет взаимополезным.

ЗАЙН СУРГАЛТЫН ТОВЧ ТАЙЛАН

 

Зайн сургалтын товч тайлан 

 

 МОХС хөтөлбөрийн онцлогоос хамаарч зайн сургалтыг анх удаа бие даан зохион байгууллаа. Сургалтыг 92 багш ажлын байран дээрээс, 34 багш ОХУ-аас нэгдсэн аргачлалаар явууллаа. Анх удаа зохион байгуулж буй учраас асар их бэрхшээл, сорилт тулгарсныг тэмдэгдэж байна. Харин Та бид хамтын хүчин чармайлтаар ард нь гарч чадсан нь гол үр дүн юм.

                 Бэлтгэл бүлэг,1-12-р ангид нийт 19490 цагийн зайны сургалтад нийт сурагчдын 90,38% хамрагдлаа. Багш нар хичээл тус бүрээр 7 хоногт 3-4 цахим хичээл бэлтгэн, даалгаврыг хавсарган YOUTUBE-т байршуулав. Багш нарын бэлтгэсэн цахим хичээлийн нийт тоо- 1315.  Үүнээс:  бэлтгэл бүлэг, 1-р ангид-  90,  2-5-р ангид-   84, 6-12-р ангид-1141. ЭЕШ-д  бэлтгэх  зорилгоор ТB хичээлүүдтэй зэрэгцүүлэн математик - 22, монгол  хэл -8,  ЕГЭ-д  бэлтгэх зорилгоор алгебра 28, геометр -17, орос хэл -53 цахим  хичээлийг  бэлтгэн байршуулав. 9613 гэрийн даалгавар өгч, шалгав. Гэрийн даалгаврын биелэлт- 82,17%- тай байлаа.    

 Сургалтад мэдээллийн технологийн  ололтыг үр нөлөөтэй ашиглах, бүх сурагчдыг хамруулах, сургалтын агуулгын хийдэл сургууль, багшийн талаас гаргахгүй байхыг  гол зорилт болгов. Тухайлбал, онлайн сургалтад:

 (1) ОХУ-ын “Российская электронная школа”, “Московская электронная   школа”, “Инфоурок” зэрэг сайт, онлайн сургалтын ZOOM, Якласс, iSpring зэрэг аппликейшныг ашиглав.

  (2) Мөн сурагчдын гэрийн даалгаврыг цахим хэлбэрт оруулан ашиглах бололцоотой “Решу ЕГЭ”, “Google    Form” сайтуудыг ашигласан.

  (3) Багш нарын бэлтгэсэн цахим хичээлүүд болон гэрийн даалгаврыг цахим журнал (http://103.11.193.170/education)-д байршуулав.

Сургуулийн танилцуулга

Сургалтын мэдээлэл