ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын гишүүн Дамдинов А.В., Пятикоп А.И., Загребин А.Е. нар 2019 оны 03-р сарын 16-нд Монгол-Оросын хамтарсан сургуульд зочилж тус сургуулийн ололт, амжилт, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаатай танилцав.
Айлчлалын хүрээнд ОХУ-ын Нэгдсэн улсын төгсөлтийн шалгалтыг/ ЕГЭ/ Улаанбаатарт РЦНК-гийн бааз дээр авдаг болох талаар ОХУ-ын Төрийн Думын хэмжээнд шийдвэр гаргуулахаар болов.