Здравствуйте, дорогие друзья! Мы рады приветствовать вас на нашем сайте. Он создан с целью предоставления информации о деятельности школы и организации обратной связи с родителями. Наши фото и видеоотчёты расскажут вам о школьной жизни, а родители через электронный журнал смогут получить подробную информацию об успеваемости своего ребёнка. Надеемся, что наше общение будет взаимополезным.

Д.ЛУВСАНШАРАВЫН НЭРЭМЖИТ ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ ШИЛДЭГ ХАМТЛАГ ШАЛГАРУУЛАХ 27 ДАХЬ УДААГИЙН УРАЛДААНТ НААДМЫН ХОЁРДУГААР ШАТAНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 27 дахь удаагийн уралдаант наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт Монголын Хүүхдийн ордны их танхимд боллоо.

Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтын чанарыг сайжруулж өсвөр үеийнхэнд гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг тус уралдаанд энэ жил Нийслэлийн 9 дүүргийн 78 сургуулийн 8000 орчим сурагчид 250 гаруй багш авьяас, чадвараа сорин оролцож нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ойдоо бэлэг барьж байгаагаас хоёрдугаар шатны шалгаруулалтад 19 сургуулийн 1700 гаруй хүүхэд оролцов.

        Тус сургууль заавал дуулах дуу “Аз жаргалын хот”, өөрийн урын сангаас

 “Та-ба-да-ба-да” орос дуу, “Got my mind set on you” англи дууг  дуулан амжилттай оролцож,  Гала концертод оролцох эрх авч, сургуулийн захирал Ж.Соронзонг найрал дууны хамтлаг, хөгжмийн багш нараа дэмжиж байнгын бэлтгэл зохион байгуулалттай байх боломж, нөхцөлөөр хангаж ажилласан номинацийн Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.

Уралдаанд оролцсон нийт сурагчдадаа урлаг спортын амжилт хүсье.