Здравствуйте, дорогие друзья! Мы рады приветствовать вас на нашем сайте. Он создан с целью предоставления информации о деятельности школы и организации обратной связи с родителями. Наши фото и видеоотчёты расскажут вам о школьной жизни, а родители через электронный журнал смогут получить подробную информацию об успеваемости своего ребёнка. Надеемся, что наше общение будет взаимополезным.

“Найрамдалай дугы” олон улсын Y наадамд амжилттай оролцов.

2019 оны 10 сарын 28-аас 11 сарын 1-ний хооронд Улаан-Үд хотноо зохиогдсон олон үндэстний соёлын “Найрамдалай дугы” олон улсын  Y наадамд 6 багш, 36 сурагч амжилттай оролцов.

Тус наадмын “Хэл шинжлэл”, “Угсаатны судлаач” төсөлд англи, монгол, орос хэлээр илтгэл тавин, “Угсаатны загвар”, “Угсаатны театр” наадмын дэвжээнд оролцож, “Бүтээлч хүүхэд” төсөлд үндэсний бичгийнхээ үүх түүхийг ярьж, хэрхэн яаж бичдэг болохыг сурагчид биечлэн үзүүлж, хэл соёлоо  сурталчлан, Улаан-Үд хотын дуурь, балетийн театрт зохион байгуулагдсан  концертод орос ардын бүжгээр оролцлоо. Тус театрын заалнаа гаргасан монголын тухай үзэсгэлэнг үзэгчид болон зохион байгуулагчид өндрөөр үнэлэн талархлаа илэрхийлэн манай багийн хамт олонд “Дороги дружбы” наадмын дурсгалын тэмдгийг гардуулан өглөө.

“Хэл шинжлэл” төсөлд 1-р байрт 11г ангийн А.Содбилгүүн, 2-р байрт 11г Ж.Цэлмэг, “Угсаатны судлаач” төсөлд “Монгол бахархал” илтгэлээр  11г Г.Номуунзаяа, Т.Бадамцэцэг, 9а Л.Түмэнбадрал нар 2-р байр, “Халх голын дайн” илтгэлээр М.Мишээл, М.Намуунаа, Р.Энхжин, Д.Төртүшиг нар 3-р байр эзэллээ.