Здравствуйте, дорогие друзья! Мы рады приветствовать вас на нашем сайте. Он создан с целью предоставления информации о деятельности школы и организации обратной связи с родителями. Наши фото и видеоотчёты расскажут вам о школьной жизни, а родители через электронный журнал смогут получить подробную информацию об успеваемости своего ребёнка. Надеемся, что наше общение будет взаимополезным.

Эцэг эх, сурагчдын анхааралд

Эцэг эх,  сурагчдын анхааралд

Монгол Улсын “Дархлаажуулалтын тухай” хууль, Засгийн газрын 2009 оны 185 тоот “Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн батлах тухай” тогтоолд заасны дагуу сахуу, татрангийн эсрэг вакцинаар улсын хэмжээнд 7,15 настай хшүүхдүүдийг вакцинжуулах ажлыг жилд нэг удаа зохион байгуулдаг. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 11/66 албан даалгаврын дагуу 09 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд сургууль дээр сахуу, татрангийн вакцин хийх болохыг мэдэгдэж байна.

 Өнгөрсөн жил дархлаажуулалтын анхны болон давтан тунгаас хоцорсон сурагчдыг нөхөн дархлаажуулалтад  заавал хамрагдана.

Сургуулийн захиргаа

 

Эцэг эхчүүд та бүхэнд  дархлаажуулалтын ач холбогдол үр нөлөөний тухай ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга Д.Гантулгын зөвлөгөө, мэдээллийг хүргүүлж байна.

 

Сахуу, татрангийн вакцин хүүхдэд ямар хүндрэл үзүүлдэг вэ?
- Сахуу, татрангийн вакцин ямар нэгэн бактери, вирус агуулдаггүй уг өвчнүүдээс сэргийлэх зорилготой хоргүйсгүүр. Хоргүйсгүүр нь үхүүлсэн буюу идэвхигүйжүүлсэн бактери, вирус бус тэдгээрийн хорын идэвхигүйжүүлсэн хэлбэр юм. Хоргүйсгүүр учраас дээрх 2 өвчний нянгийн эргэлтэнд нөлөөлөхгүй хүүхэд дархлаагүй бол дээрх өвчнөөр өвчлөх өндөр магадлалтай гэсэн үг. Хүүхдийн 1 настайд нь хийсэн идэвхтэй дархлаа 7, 15 настайд нь суларч өвчлөх эрсдлийг бий болгодог. Энэ үед нь дархлал сэргээх зорилгоор давтан хийдэг.  

-Сахуу, татрангийн вакцин өөрөө хамгийн аюулгүй, хүндрэл үзүүлдэггүй вакцины  нэг. Нийт тариулсан  хүүхдийн 10 хүртэл хувьд халуурах, хавдах, улайх шинж тэмдэг илэрч 2-3 хоногт өөрөө арилдаг.
Нэг сая тарилганд 1-2 анафилактик шок илэрч болдог ийм л вакцин. Хүүхдийг эмч үзэж үнэлээд, вакцинжуулсны дараа  30 минут анафилактик шокийн эрсдлээс сэргийлж хяналтандаа байлгадаг.  

-Яагаад зарим хүүхдэд нь урвал илэрдэг юм бол?

-Дархлаажуулалт гэдэг нь энгийн үгээр хэлвэл өвчин үүсгэдэг нян, вирустай ижил төстэй уураг, хоргүйсгүүр, эсвэл хэдэн зуу дахин сулруулсан вирусээр хүний дархлааны тогтолцоог хуурч, хүүхдийг тухайн халдвараар өвдөхгүй болгож байна гэсэн үг. Хүүхэд болгон, хүн болгон байгалийн бодгаль, өөрийн физиологийн онцлогтой байдаг. Зарим хүмүүс төмрөнд, зарим нь хөнгөн цагаанд, зарим нь гоймонд, зарим нь нарны харшилтай байдаг. Саван, угаалгын нунтаг, уруулын будаг гэх мэт энэ их химийн бодисын хэрэглээ, агаарын тоосжилт, утаа, янз бүрийн гаралтай хоол хүнс хэрэглэж байгаа тохиолдолд харшил, хүний биеийн дархлаа хэт мэдрэмтгий болж янз бүрийн хариу урвал үзүүлж байна. Бид нарны, хөнгөн цагааны харшилтай гээд нарыг, хөнгөн цагааныг буруутгаад байдаггүй биз дээ. Жишээлвэл вакцин хийсэн 999,999 хүүхдэд зүв зүгээр, 1-2 тохиолдолд анафилактик шок бүртгэгдэг гэдэг нь вакцин гэхээсээ илүү тухайн хүүхдийн дархлаа хэт мэдрэг урвал өгч байнаа л гэсэн үг.
   

-Ер вакциныг хаанаас авдаг, яаж аюулгүй хадгалдаг талаар мэдээлэл өгнө үү?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын баталгаажуулсан гэрчилгээтэй, НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан нийлүүлэгдсэн чанар, аюулгүй бүрэн баталгаатай вакцинаар товлолын дагуу хүүхдийг дархлаажуулдаг. Сахуу, татрангийн вакциныг Энэтхэгийн Сериум үйлдвэрт үйлдвэрлэсэн. Хадгалалт тээврлэлтийн хувьд ямарч асуудал байхгүй. Манай ХӨСҮТ-ийн Вакцин хадгалах төв агуулах загвар агуулах Хойт Солонгос, Бутан, Камбожийн мэргэжил нэгтэй нөхдүүд ирж туршлага судалсан, хэмийн хяналтын сүүлийн үеийн хэрэгслээр тоноглогдсон.

-Эцэг, эхчүүдийн дунд эргэлзээ төрч байна. Ауюлгүй гэдэгт бүрэн итгэж болох уу?

-Тухайн вакцин үйлдвэрлэгчийн үйлдвэрлэж буй вакцины дараа илэрч байгаа урвал, дархлаа тогтоох чадавхи, хэрэглэж буй аппарат, технологи, халдвар хамгааллын дэглэм, тоосонцорын хэмжээ, хүн хүч зэрэг үйлдвэрийн бүхий л шатанд хяналт хийж, чанар, аюулгүй байдлыг тодорхойлсны дараа ДЭМБ-ын гэрчилгээг олгодог журамтай.
 
Манай эмч мэргэжилтнүүд ч гэсэн вакцин үйлдвэрлэдэг дэлхийд нэрд гарсан үйлдвэр дээр сургалт хийхэд тухайн үйлдвэр чанарын хяналтын 2 албатай, 2 албаа хянаж байдаг чанарын багтай байх бөгөөд дээрх алба, багт жар гаруй хүн ажилладаг юм билээ. Энд вакцин үйлдвэрлэдэг, савладаг дамжлагт нь нэг ч нян, тоосонцор байхааргүйгээр ариун цэврийн дээд зэргийн орчныг бүрдүүлсэн байдаг. Дэлхийн олон улсад
  өөрийн вакцины технологио нэвтрүүлсэн хөрөнгө, чадалтай том үйлдвэр гэхэд зөвхөн ганцхан салхинцэцэгийн вакцин даа л ДЭМБ-ын гэрчилгээг авсан байна гэж бодохоор тэр гэрчилгээг маш нарийн шалгуур, хяналтын доор өгдөг нь тодорхой. Эцэг, эхчүүд вакцины чанар, аюулгүй байдалд эргэлзэх хэрэггүй.

Эрхэм эцэг, эхчүүд системный васкулит өвчин сахуу, татрангийн вакцинтай шалтгаан хамааралтай эсэх талаар интернетээс хайлт хийж болно. Өнөөдөр мэдээлэл чөлөөтэй, эх сурвалж маш олон. Хамгийн их хандалттай мэдээллийг үзэхэд янз бүрийн вирус нянгийн халдвар, В гепатитийн халдвар, антибиотикийн харшил, цусны өвчин зэргээс үүсдэг гэдэг нь тогтоогдсон.
Бид Дэлхийн 120 гаруй улс, 1967 оноос хойш мэдээллээ өгдөг санд ороход Сахуу, татрангийн вакцинтай холбоотойгоор системный васкулит узельковый периартирит үүссэн
  тохиолдол  дэлхий дээр бүртгэгдсэн тохиолдол нэг ч байхгүй байна.   

Хүн ам нийтээрээ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамрагддаг болсноос хойш дээрх вакцинтай халдварт өвчний тохиолдол бүртгэгдэхгүй болохоор ард иргэд, түүнчлэн зарим залуу эмч нар халдварт өвчний эмнэл зүйн шинж тэмдэг, түүний урхаг, хүндрэл, хор хохирлыг мартаж байна.

Сануулахад “Цогт тайж” кинонд тахал өвчний хор хөнөөлийн тухай ямар аймаар үзүүлсэн байдаг билээ. Монголчууд анх 1923 онд цагаан цэцэгийн эсрэг вакцин хэмээх гайхамшигт бэлдмэлийг урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хэрэглэж эхэлснээр 1940 онд уг өвчнийг устгасан Азийн анхны орон, дэлхийн 2 дахь орон болсон. Үүний үр дүнд Монголын хүн амын гуравны нэг нь буюу 900, 000 хүн үхлийн аюулаас аврагдаж, мөн төдий тооний хүн цоохор нүүртэй болох аюулаас аврагдсан тухай манай судлаачид тэмдэглэдэг.
Сахуу, хөхүүл ханиад 2004 оноос бүртгэгдээгүй, татран сүүлийн таван жилд нэг бүртгэгджээ. “В” гепатитын эсрэг вакциныг нэвтрүүлснээр зөвхөн нэг жилд мянган хүнийг элэгний хорт хавдар, элэгний хатуурлаар нас барахаас хамгаалж байна. Толгой дараалан өвддөг байсан улаанбурхан 2009 оноос хойш огт бүртгэгдсэнгүй. Гахай хавдар, улаанууд, А гепатитын эсрэг вакцинаар дархлаажуулснаар
  өвчлөлийн тоог эрс бууруулсан.
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 37 улс орон 2017 онд В гепатит өвчнийг хяналтандаа авах, 2012 онд улаанбурхан өвчнийг таслан зогсоох зорилт тавьсан бөгөөд Монгол улс эхний зорилтыг 2012 онд хэрэгжүүлж, бүсээр баталгаажуулсан бөгөөд сүүлийн зорилтыг хэрэгжүүлэх хамгийн өндөр магадлалтай 3 улсын нэг нь
  (Өмнөд Солонгос, Хонгконгийн хамт) гэж бүс үзэж байна.  

-Анзаараад байхад дархлаажуулалтын талаар ямар нэгэн асуудал хөндөгдөхөд хүмүүс их болгоомжилдог болжээ. Энд тайлбар хэлнэ үү.

- Тиймээ, харилцаа холбоо хөгжихийн хэрээр хүн бүр янз бүрээр өөрийн
  үзэл бодол, саналаа хэлж, тэр нь хурдан тарж байна. Ялангуяа сөрөг мэдээ маш хурдан тархаж их зохиолч Марк Твений хэлснээр "Үнэн гутлаа өмсч байхад, худал дэлхийн талыг тойрсон байдаг" үгийг л дахин дахин сануулах боллоо.
Уг нь дархлаажуулалт нь хүн амын өвчлөл нас баралтыг эрс бууруулж, эдийн засгийн хувьд үр дүнтэй, эрүүл мэндийн хувьд үр ашигтай, гайхамшигтай тусламж үйлчилгээ бөгөөд түүний үр дүнд өвчин устсан, эрс буурсан учраас хүн ам бүхэлдээ өвчний хор хохирлоо мартаж байна. Харамсалтай нь өвчнөө мартахын хэрээр дархлаажуулалтын ач холбогдлыг мартаж байгаа нь маш аюултай. Энэ нь нийгэмд маш их эрсдэл дагуулах бөгөөд улаанбурхан, улаанууд, сахуу, хөхүүл ханиад, татран, В гепатит зэрэг халдварт өвчин хэнийг ч арьс өнгө, шашин шүтлэг, боловсрол, баян хоосон ялгахгүйгээр нөмрөх аюулыг ойртуулах болно.

Сургуулийн танилцуулга

Сургалтын мэдээлэл