Здравствуйте, дорогие друзья! Мы рады приветствовать вас на нашем сайте. Он создан с целью предоставления информации о деятельности школы и организации обратной связи с родителями. Наши фото и видеоотчёты расскажут вам о школьной жизни, а родители через электронный журнал смогут получить подробную информацию об успеваемости своего ребёнка. Надеемся, что наше общение будет взаимополезным.

ЭРДМИЙН БАЯР-2019

      2019 оны 5 сарын 10-ны өдөр Соёлын төв өргөөнөө 27 дахь удаагийн “Эрдмийн баяр”-аа тэмдэглэв. Баярын арга хэмжээнд Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Н.Оюундарь, ОХУ-ын ЭСЯ-ны соёлын атташе Шалимова О.В., зөвлөх, Росструдничество агантлегийн тэргүүн, РЦНК-ийн захирал  Базархандаев А.Р. ОХУ-ын ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга Будаева Т.Ч., ОХУ-ын ЭСЯ-ны Шалимова О.В., НЗДТГ-ын 1-р орлогч дарга Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын БТ-ийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, НЗДТГ-ын ТЗУ-ын хэлтсийн дарга Ү.Ганболд, СБД-ийн БХ-ийн дарга Ү.Адьяасүрэн нар хүндэт зочноор оролцлоо.

          Сургуулийн захиргаанаас төгсөх ангийнхан болон 1-11-р ангийн нийт 320 авьяаслаг сурагчид оролцсон бүрэн хэмжээний тоглолтыг найруулан тавьж эцэг эх зочдодоо толилууллаа. Хонхны баярын арга хэмжээг хүндэт эцэг эхчүүд өндрөөр үнэлэн талархлаа илэрхийллээ.