Здравствуйте, дорогие друзья! Мы рады приветствовать вас на нашем сайте. Он создан с целью предоставления информации о деятельности школы и организации обратной связи с родителями. Наши фото и видеоотчёты расскажут вам о школьной жизни, а родители через электронный журнал смогут получить подробную информацию об успеваемости своего ребёнка. Надеемся, что наше общение будет взаимополезным.

“Цайны их замд” олон улсын фестиваль

3 сарын 21-23-ны өдрүүдэд Монгол дахь Соёл, аялал жуулчлалын олон улсын ассоциациас  Монгол дахь  ОХУ-ын ЭСЯ, Россотрудничества нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр “Цайны их замд” олон улсын фестивалийг РЦНК-д зохион байгууллаа.  3 өдөр үргэлжилсэн энэхүү фестивальд ОХ-ны Буриад улс, Иркутск мужаас 100 гаруй сурагч нийтдээ 700 гаруй сурагч оролцов.

 Оролцогчид өөрсдийн урласан бүтээлүүд, үндэстний цайны ёслол, театрчилсан тоглолт, “Үндэсний бэлэг дурсгалын зүйлс” илтгэл, хувцас загварын уралдаан зэрэг төрлүүдээр өрсөлдсөнөөс МОХС-ийн 4-р ангийн сурагчид дараах амжилтыг гаргалаа. Үүнд:

  «Цайны ёслол» уралдаанд  «Оросын алтан бөгж» төсөл  I байр

 

«Оюун ухааны тоглоомууд »  тэмцээнд “Ухаантан ухаантнууд” баг II байр

 «Залуу аялагч» орос хэл дээрх илтгэлийн уралдаанд I байр 4б И.Сэлэнгэ, II байр 4г О.Мишээл, III байр 4е С.Хулан, 4е Б.Энэрэл, англи хэл дээрх илтгэлд 4г О.Гоомарал II байр