Здравствуйте, дорогие друзья! Мы рады приветствовать вас на нашем сайте. Он создан с целью предоставления информации о деятельности школы и организации обратной связи с родителями. Наши фото и видеоотчёты расскажут вам о школьной жизни, а родители через электронный журнал смогут получить подробную информацию об успеваемости своего ребёнка. Надеемся, что наше общение будет взаимополезным.

“Новости Монголии” сонины уралдаанд манлайлсан сурагч ОХУ-д суралцах эрх гардлаа.

         Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн орос хэлээрх "Новости Монголии" сонин, Оросын соёл, шинжлэх ухааны төвтэй хамтран ЕБС-ийн 11, 12 дугаар ангийн сурагчдын дунд зохион бичлэгийн уралдаан зарласан юм. Уралдааны шилдгүүдэд  шагнал гардуулах ёслол тус агентлагийн Мэдээллийн төвд 3 сарын 29-нд боллоо.

      Уралдаанд 50-иад зохион бичлэг ирснээс хоёрдугаар шатанд 11 нь шалгарчээ. Үүнээс тэргүүн байрт Монгол-Оросын хамтарсан сургуулийн 12в ангийн сурагч Б.Баасансүрэн шалгарч, ОХУ-д суралцах эрхийн бичгээр шагнуулсан бол 12б ангийн сурагч Д.Цэцэнзаяа дэд байр, 12б ангийн  сурагч Т.Танан тусгай байрын шагналыг хүртлээ.

Уралдааны тэргүүн байрт шалгарсан сурагч Б.Баасансүрэн: Би энэхүү зохион бичлэгээрээ бид өвөг дээдсийнхээ гавьяаг хэзээ ч мартах ёсгүй. Халх голын дайн болон бусад дайнд оролцсон өвөг дээдэс маань бидэнд эрх чөлөөтэй, амгалан тайван амьдрах сайхан боломж үлдээсэн. Тиймээс өвөг дээдсийнхээ ач гавьяаг санаж явахыг зохион бичлэгтээ өгүүллээ. Мөн Монгол-Оросын найрамдлын хамтын ажиллагаа, эв нэгдлийг олон талаас нь харуулахыг зорьсон. ОХУ-ын тэтгэлгээр сурах болсондоо маш их баяртай байна.

Шагнал гардуулах ёслолд ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх Е.И.Лиштованный, ОХУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын үүрэг гүйцэтгэгч Т.Ч.Будаева, ОХУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн атташе К.Панкова, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн дэд ерөнхийлөгч З.Эрдэнэбат нар оролцсон юм.