Здравствуйте, дорогие друзья! Мы рады приветствовать вас на нашем сайте. Он создан с целью предоставления информации о деятельности школы и организации обратной связи с родителями. Наши фото и видеоотчёты расскажут вам о школьной жизни, а родители через электронный журнал смогут получить подробную информацию об успеваемости своего ребёнка. Надеемся, что наше общение будет взаимополезным.

"Болор одод" найрал дууны уралдаанд амжилттай оролцлоо.

         МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамцын санаачилгаар Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулж анх удаа зохион байгуулсан "Болор одод" найрал Орос, Монгол найрал дууны уралдаан 3 сарын 30-31-ний өдрүүдэд Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн байранд болж манай сургуулийн найрал дууны “Планета детства” хамтлаг амжилттай оролцлоо.

            Монгол Улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдсан "Болор одод" хүүхдийн найрал дууны уралдаанд нийслэл болон орон нутгийн найрал дууны 13 баг хамт олон оролцсон. Уралдааныг ОХУ-ын Иркутск мужийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цэргийн прокурор, хурандаа Непомнящих И.В., ОХУ-ын ЭСЯ-ны атташе Панкова К.Ю., ЦДБЭЧ-ын ерөнхий хормейстр, ахмад О.Эрдэнэцог, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын ерөнхий хормейстер Н.Дашбямба, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн,  хормейстер Д.Алтантуул нар шүүсэн юм.