2019 оны 3 сарын 10-ны өдөр «Sky Resort» цанын амралтын баазад орос ардын уламжлалт баяр - өвлийг үдэх, хаврыг угтах “Масленица”-ааг өргөн дэлгэр тэмдэглэн үдэв.
МОХС-ийн багш сурагчдын толилуулсан урлагийн тоглолт, оросын үндэсний хувцсаар гоёсон парад жагсаал болон багш нарын бэлтгэсэн баярын ширээ шилдгээр шалгарч тус тус тэргүүн байр эзэлснээр Ялагчийн цомын эзэн болов.
Мөн гар урлал, зургийн уралдаанд манай сургуулийн сурагч Э.Бүжинлхам, Б.Нинжин, Б.Оюунбадам, Б.Мишээл, У.Ануун, Я.Биндэрьяа нар тэргүүн байр эзэлж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.