Здравствуйте, дорогие друзья! Мы рады приветствовать вас на нашем сайте. Он создан с целью предоставления информации о деятельности школы и организации обратной связи с родителями. Наши фото и видеоотчёты расскажут вам о школьной жизни, а родители через электронный журнал смогут получить подробную информацию об успеваемости своего ребёнка. Надеемся, что наше общение будет взаимополезным.

Сургуулийн захиргаанаас эцэг эхийн нэгдсэн хурлыг зохион байгуулав.

       2018-2019 оны хичээлийн жилийн эхэнд /9 сарын 18-аас 10 сарын 12 хүртэл/ сургуулийн захиргаа нийт багш нарыг оролцуулан 0-12-р ангийн бүх эцэг эхчүүдийг хамруулсан 18 удаагийн хурал хийж, эцэг эх, сурагчдад бүтэн жилийн тайлангаа тавьж, шинэ хичээлийн жилийн зорилго, зорилт, багшлах бүрэлдэхүүн, хэрэгжүүлэх шинэлэг хөтөлбөрүүд, менежментийн онцлогууд, хууль дүрэм журмуудыг нэг бүрчлэн танилцуулав. Энэ нь хичээлийн жил бүрийн эхэнд зохион байгуулдаг уламжлал болсон ажил юм.

            Эцэг эхийн нэгдсэн хурлын ирц бүртгэхдээ иргэний үнэмлэхийг нь шалгаж, дугаар өгөн оруулдаг. Нийт эцэг эхчүүдийн хуралд ирсэн ирц:
                       

                        Бэлтгэл бүлэг, 1-р анги – 100%
                        2-5-р анги – 99,8%
                        6-12-р анги – 98,6%-тай байв.