Здравствуйте, дорогие друзья! Мы рады приветствовать вас на нашем сайте. Он создан с целью предоставления информации о деятельности школы и организации обратной связи с родителями. Наши фото и видеоотчёты расскажут вам о школьной жизни, а родители через электронный журнал смогут получить подробную информацию об успеваемости своего ребёнка. Надеемся, что наше общение будет взаимополезным.

«А.С. Пушкиныг янз бүрийн хэлээр уншихуй…» олон улсын ажиллагаа нь Монголд зохиогдсон орос хэл оросын уран зохиолын бас нэгэн том баяр болж өнгөрөв.

   2018 оны 10-р сарын 19-нд Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд «А.С.Пушкинийг янз бүрийн хэлээр уншихуй…»  уралдаан уламжлал ёсоор зохион байгуулагдан 100 гаруй оюутан, сурагч оролцон дэлхийн нэрт яруу найрагчийн бүтээлийг орос, монгол, англи, франц, хятад, япон, турк хэлээр уншин уран уншлагын авьяасаараа өрсөлдлөө.

            Монгол-Оросын хамтарсан сургуулийн сурагчдын  А. С. Пушкиний зохиолоор найруулан тоглосон жүжиг, 5-р ангийн сурагч Насангийн  Базармаагийн «Я помню чудное мгновенье…» романсаар уралдааныг нээв.

            Шүүгчийн бүрэлдэхүүнд ОШУСТ-ийн төлөөлөгч,  Найрамдлын нийгэмлэгүүдийн монголын эвлэлийн ажилтан  Чагнаадоржийн Хонгорзул, Монгол Улс дахь орос жүжижгчдийн Холбооны тэргүүн, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан саксофонист-сурган хүмүүжүүлэгч багш  Дмитрий Таган нар оролцов.

            Тус уралдаанд 7б ангийн С.Энхжин II байр эзэлж, 9а Т.Энхжин, 8е О.Буянзул, 7д Б.Энхтэмүүлэн, 8е Т.Эмүүжин, 9а Т.Амина нар шагналт байранд орж диплом үнэ бүхий зүйлээр шагнуулав.