Здравствуйте, дорогие друзья! Мы рады приветствовать вас на нашем сайте. Он создан с целью предоставления информации о деятельности школы и организации обратной связи с родителями. Наши фото и видеоотчёты расскажут вам о школьной жизни, а родители через электронный журнал смогут получить подробную информацию об успеваемости своего ребёнка. Надеемся, что наше общение будет взаимополезным.

2018 оны 8 сарын 30-нд Төв Азийн Соёлын Биет Бус Өвийн Кино Их Наадам болон фото үзэсгэлэн “Соёлын Биет Бус Өв Сургуульд” арга хэмжээг “Байгаль болон Соёлын өвийг хамгаалах сан” ТББ-тай хамтран зохион байгууллаа.

         Тус арга хэмжээнд ЮНЕСКО-ийн Бээжин дэх салбарын захирал, хатагтай Мариэлза Оливира, Соёлын биет бус Өвийг хамгаалах Ази Номхон  Далайн бүсийн Төвийн захирал ноён Квон Хо, ЮНЕСКО-ийн Бангкок дахь салбарын Соёлын албаны дарга, БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Зүүн Хойд Азийн орнуудын ЮНЕСКО-ийн бүсийн уулзалтад оролцогчид, Монголын СББӨ-ийн өвлөн тээгчид, мэргэжилтнүүд, кино бүтээгчид, Төв Азийн орнуудын дипломат төлөөлөгчид, МОХС-ийн багш сурагчид оролцов.

            Энэхүү арга хэмжээгээр  Төв Азийн 5 орны 15 баримтат киног үзүүлж Төв Азийн гайхамшигт сайхан соёлын өвийг таниулан түгээж, Соёлын биет бус өв бол өвөг дээдсийн минь соёл, ёс суртахууны ариун нандин сан хөмрөг, хосгүй сайхан үлгэр дууриал гэдгийг таниулан сурталчлав.

            МОХС-ийн сурагчид монгол, япон, хятад, орос,  казак  үндэстний бүжиг, дуугаар урлагийн тоглолт үзүүллээ.