Здравствуйте, дорогие друзья! Мы рады приветствовать вас на нашем сайте. Он создан с целью предоставления информации о деятельности школы и организации обратной связи с родителями. Наши фото и видеоотчёты расскажут вам о школьной жизни, а родители через электронный журнал смогут получить подробную информацию об успеваемости своего ребёнка. Надеемся, что наше общение будет взаимополезным.

"Боловсролын чанар, Нийгмийн хэлэлцүүлэг" сэдэвт Байгаль нуурын боловсролын VII форумд МОХС-ийн захирал Ж.Соронзон, багш нарын төлөөлөл оролцов.

               2018 оны 8-р сарын 15-18-ны өдрүүдэд ОХ-ны Буриад улсын Улаан-Үд хотноо зохион байгуулагдсан "Боловсролын чанар, Нийгмийн хэлэлцүүлэг" сэдэвт Байгаль нуурын боловсролын VII форумд МОХС-ийн захирал Ж.Соронзон, багш нарын төлөөлөл оролцлоо.
          Тус форум уулзалтад  ОХУ-ын Засгийн газар, түүний хэрэгжүүлэгч агентлагууд,  ОХУ-ын Төрийн ДУМ-ын гишүүн  А.В.Дамдинов, А.И. Пятикоп, ОХУ-ын БШУ-ны орлогч сайд  Т.Ю. Синюгина, БШУ-ны хяналтын албаны дарга  С.С. Кравцов, Боловсролын бодлогын “Эврика” институтийн захирал А.И Адамский болон ХБНГУ, Монгол улс, ОХУ-ын 46 мужийн төлөөлөгчид,  боловсролын удирдлагууд, боловсролын байгууллагын ажилчид, олон нийтийн төлөөлөгч оролцож боловсролын бодлогын сэдэвчилсэн асуудлууд, оновчтой шийдэл, үр ашигтай туршлага, технологийг  хэлэлцэн ярилцан зөвлөмж бичгийг боловсруулж гаргалаа.

                ХБНГУ-ын PISA (Сурагчдын олон улсын мэдлэгийн үнэлгээний хөтөлбөр) эрдэмтэн судлаачид орчин үед мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжлийн өнөөгийн нөхцөлд иргэд төдийгүй суралцагчид тал бүрийн мэдээллийн 60 орчим хувийг интернэт орчноос авдаг болсныг онцолж, ийм нөхцөлд сургууль, багшийн үүрэг ролийг дахин үнэлэх, өөрчлөх талаар ярьж хэлэлцсэн. Энэ бол бидэнд шууд хамаатай, бодох ёстой асуулт болоод байна. Нэн ялангуяа мэдээллийн үнэн бодитой байдлыг шалгах, ялгах арга ухаанд суралцагсдыг сургах, номтой нөхөрлөх явдлыг сааруулахгүй байх талаар багш ч, эцэг эхчүүд ч бодож сэтгэх хийх ажил их байна.

 

Сургуулийн танилцуулга

Сургалтын мэдээлэл