Здравствуйте, дорогие друзья! Мы рады приветствовать вас на нашем сайте. Он создан с целью предоставления информации о деятельности школы и организации обратной связи с родителями. Наши фото и видеоотчёты расскажут вам о школьной жизни, а родители через электронный журнал смогут получить подробную информацию об успеваемости своего ребёнка. Надеемся, что наше общение будет взаимополезным.

ТАЛАРХАЛ

 

ТАЛАРХАЛ

 

        Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Монгол Мессенжер” сонин, ИБУИНВУ-ын ЭСЯ, МИАТ компани хамтран Нийслэлийн англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС-ийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд “Монголын үнэт зүйлс” сэдвийн дор зарласан тус уралдаанд Орчлон, Сант, Монгол-Оросын хамтарсан сургууль, Гёте, АШУИС-ийн ахлах сургууль, Монголын Англи сургууль, 23 дугаар сургууль, Элит, Ирээдүй цогцолбор, Монгол Тэмүүлэл зэрэг сургуулийн 58 сурагч зохион бичлэгээ ирүүлжээ.

 

        Тус  уралдаан нь  сурагчдын англиар бичих ур чадварыг хөхүүлэн дэмжих, Монгол орон залуусын нүдээр хэрхэн харагдаж буй, хүүхэд залуус эх орноо хэрхэн үнэлж цэгнэдэгийг нээн харуулах, шилдэг зохион бичлэгүүдийг сонин, сэтгүүл, мэдээллийн цахим хуудсаар түгээн Монгол орныг гадаад ертөнцөд таниулахад хувь нэмэр оруулах, энэ үйлст хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

 

        Нэг сая төгрөгийн шагналын сантай энэхүү уралдаанд 11Г ангийн сурагч Ч.Есүй Дэд байр эзэлж, Цом, Батламж, 300 мянган төгрөгийн мөнгөн урамшууллаар шагнуулсанд баяр хүргэе!

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

             

Сургуулийн танилцуулга

Сургалтын мэдээлэл