Здравствуйте, дорогие друзья! Мы рады приветствовать вас на нашем сайте. Он создан с целью предоставления информации о деятельности школы и организации обратной связи с родителями. Наши фото и видеоотчёты расскажут вам о школьной жизни, а родители через электронный журнал смогут получить подробную информацию об успеваемости своего ребёнка. Надеемся, что наше общение будет взаимополезным.

Монгол-Оросын хамтарсан сургууль " Найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан"-д Дэд байр эзлэв.

Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 379 жилийн ойд зориулан зохион байгуулж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 26 дахь удаагийн уралдаант наадам”-ын шагналтнуудын нэгдсэн гала тоглолт Нийслэлийн Соёлын төв өргөөний концертын танхимд  2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдаж 1400 гаруй авьяаслаг хүүхэд багачууд оролцож нийслэл хотынхоо төрсөн өдөрт бэлэг барилаа. 

            Энэ удаагийн наадамд Нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын 70 сургуулийн 8000 орчим сурагчид өрсөлдсөнөөс  Монгол-Оросын хамтарсан сургуулийн “Планета детства” хамтлаг уралдаант наадамд  амжилттай оролцож  II байр, 4 сая төгрөгөөр шагнууллаа.

           

Авьяаслаг сурагчдадаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье!

Сургуулийн захиргаа

 

 

 

 

 

 

Сургуулийн танилцуулга

Сургалтын мэдээлэл