2017 оны 10-р сарын 27-30-ны хооронд ОХУ-ын Москва хотноо “Эврика” Боловсролын бодлогын институтээс ОХУ-ын бүс нутаг, хилийн чанад дахь орнуудын дунд зохион байгуулсан “Боловсролын хөгжлийг 2030 он хүртэл тогтворжуулах” сэдэвт “Эврика-2017” бүсийн бага хуралд захирал Ж.Соронзон, бага ангийн сургалтын менежер Аюна Юрьевна нар оролцлоо.
Төгсөгчдийг олон жил дараалан чанартай боловсрол эзэмшүүлснийг үнэлж “Боловсролын чанарын диплом”-оор 2 дахь удаагаа шагналаа.

