Здравствуйте, дорогие друзья! Мы рады приветствовать вас на нашем сайте. Он создан с целью предоставления информации о деятельности школы и организации обратной связи с родителями. Наши фото и видеоотчёты расскажут вам о школьной жизни, а родители через электронный журнал смогут получить подробную информацию об успеваемости своего ребёнка. Надеемся, что наше общение будет взаимополезным.

ОХУ-ын Эрхүү мужийн зочид төлөөлөгчид айлчиллаа.

 

2017 оны 02 дугаар сарын 15-17-ны хооронд ОХУ-ын   Эрхүү  мужийн Амбан захирагч  С.Г. Левченко,  Амбан захирагчийн нэгдүгээр орлогч  Дорофеев В.Ю, Эдийн засгийн хөгжлийн сайдын орлогч Орачевский Е.А, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Сумароков И.П, Боловсролын сайд Перегудова В.В  тэргүүтэй албаны болон бизнесийн төлөөлөгчид Нийслэлийн Засаг даргын урилгаар  албан ёсны  айлчлал хийж байна.

Засгийн газрын төлөөлөгчдийг  МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд нар хүлээн авч уулзлаа.  

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүн  “Эрхүү мужийн Хөрөнгө оруулалтын хөгжлийн агентлаг, бие даасан бизнесийн бус байгууллагын төлөөлөгчийн газар”-ын нээлтэнд оролцон Сибирийн болон Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын   хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

              Айлчлалын хүрээнд  төлөөлөгчид ОХУ, МУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үндсэн дээр байгуулагдсан Монгол- Оросын хамтарсан сургуульд  зочилж, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаатай танилцлаа.

       ОХУ-ын  багш сурган хүмүүжүүлэгч нартай

   -ОХУ-аас мэргэжлийн өндөр ур чадвартай багш нарыг сонгон шалгаруулж, ирүүлэх

  - Эрхүү мужийн Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд багш нарын мэргэжлийг дээшлүүлэх

  -Сурагчдын орос хэлний ярианы чадварыг сайжруулах зуны сургалт, хэлний дадлага, сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр сурагчид , багш нарыг хөгжүүлэх тодорхой асуудлаар санал солилцлоо.

       Хүндэт зочдод Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулдаг   “Хүүхдийн найрал дуу”-ны уралдааны  2015, 2016 оны Тэргүүн байрын эзэд, “Планета детства” бүжгийн хамтлагийн авьяаслаг сурагчид  уран бүтээлээсээ дээжлэн толилууллаа. 

Сургуулийн танилцуулга

Сургалтын мэдээлэл