Здравствуйте, дорогие друзья! Мы рады приветствовать вас на нашем сайте. Он создан с целью предоставления информации о деятельности школы и организации обратной связи с родителями. Наши фото и видеоотчёты расскажут вам о школьной жизни, а родители через электронный журнал смогут получить подробную информацию об успеваемости своего ребёнка. Надеемся, что наше общение будет взаимополезным.

Мэдлэг өгөх сургуулиас амьдралын сургууль тийш.

 


Ph.D, Монгол Улсын Гавьяат багш, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Гавьяат багш
Жамбын Соронзон


Мэдлэг өгөх сургуулиас амьдралын сургууль тийш.

              Тун саяхан Монгол Улс орос хэл сурах, түүнийг түгээн дэлгэрүүлэх цар хүрээний хувьд дэлхийд тэргүүлэх байр сурьтай байлаа. Энэ нь хоёр улсын улс төр, баримтлах үзэл суртал ижил байж Сайд нарын Зөвлөлийн дэргэд орос хэлний төв комисс ажиллаж байсантай холбоотой юм.
Манай орон 90д оны эхээр зах зээлийн харилцаанд шилжснээр орос хэл сурах, түгээн дэлгэрүүлэх асуудалд сөрөгөөр нөлөөлж улмаар орос хэл сурах салбар дахь олон зүйлийг дахин хянан дараах өөрчлөлтүүд хийгдлээ. Үүнд: боловсролын бүх байгууллагуудад өгч байсан орос хэлний улсын шалгатыг болиулсан; орос хэлний багшийн сургуулийг Гадад хэлний Дээд сургууль болгон өөрчөлсөн; барагцалбал 500-д орос хэлний багш ажилгүйчдийн эгнээнд шилжисэн, орос хэлний шилдэг 200 багш англи хэлний багш болсон гэх мэт.
                Зах зээлийн эдийн засаг нэвтэрсэнтэй холбогдон Монгол Улсын боловсролын систем нь дэлхийд зөвшөөрөгдсэн хандлагад үндсэндээ тохирсон агуулга бүхий боловсролын модельд хөрөнгө оруулагч орнууд тийш эргэв. Ингээд орчин үеийн Монголд англи, герман, япон, хятад зэрэг хэл зонхилох байр сууьтай болсон билээ.
                 Харамсалтай нь сүүлийн 30 жилд гадаадад орос хэл олон тулгамдсан асуудалтай тулж, улмаар өнөөдөр монгол сургуулиудад орос хэл заах явдал ихээхэн төвөг саадтай тулгарч байна.
Дунд боловсролын хувьд гаргасан яамны төлөвлөгөөгөөр орос хэлийг сургалтын төлөвлөгөөнөөс бүр мөсөн хассан байна. Орос хэл 7-9-р ангиудын сургалтын программд нэр төдий орсон боловч хичээл огт ордоггүй эсвэл орсон ч мэргэжлийн өндөр түвшинд орос хэлийг заах чадварлаг багш байхгүйгээс маш доод түвшинд явагдаж байна. Өнөөдрийн байдлаар орос хэлний багш нарын дундаж нас 62 хүрлээ, гэтэл тэднийг орлох нэр хүндтэй халаа алга. Учир нь Монголын их дээд сургуулиудад орос хэлний мэргэжилтнүүдийг бэлтгэх ажил зогслоо. Үүний үр дүнд залуу үеийнхний орос хэлний мэдлэг тэг хэмжээнд ирлээ. Одоогоос 5-7 жилийн өмнө манай сургуулийн сурагчдын эцэг эхчүүд орос хэлтэй байсан бол одоо эцэг эхийн хурлыг орчуулагч урьж явуулах боллоо. Маш ирч хүчтэй хөгжиж, өргөн глобалчлалын нөхцөл байдалд манай улс бүхий л нөөц бололцоогоо англи хэлийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд чиглэлүүлж байна. Яагаад гэвэл энэ нь төгсөгчидийн хувьд дэлхийн хамтын нийгэмд нийгэмших тулгуур нөхцөл болж байгаа юм. Тухайн үед Орос Улсад дээд боловсрол олсон Монгол Улсын сэхээтнүүд, улс төрчид, бизнесийн төлөөлөгчид англи хэлтэй орнуудад магистратурт сурч улмаар өөрийн хүүхдүүдийн ирээдүйг европын юм уу америкийн боловсролын системтэй холбож International school, AmericanSchool,British school, Elite school зэрэг сургуулиудад суралцуулахыг илүүд үздэг болсон юм.
                  Если в начале 2000-д оны эхэнд Монгол Улсад орос хэлний сургалттай улсын хийгээд хувийн 20 орчим сургууль тухайлбал: манай сургууль, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэдэх сургууль, Г. В. Плехановын нэрэмжит академийн Улаанбаатар дахь лицей-сургууль, мөн 16 частных школ: “Эрэл”, “Радуга”, “Галакси”, “Мечта”, “Русская гимназия”, “Искра”, “Огонёк”, “Леди и джентельмены” гэх мэт 16 хувийн сургууль ажиллаж байсан бол өнөөдөр орос хэл сурч, оросын соёлыг судлаж байгаа хамгийн их сурагчдтай 2000 гаруй монгол хүүхэд эгнээндээ багтаасан цорын ганц сургууль бол Монгол-Оросын хамтарсан сургууль үлдээд байна.
МАнай нийгэм зах зээлийн харилцаанд шинлжин, орос хэл сурах сонирхол илтэд буурсан маш төвөгтэй он жилүүдэд Монгол-Оросын хамтарсан сургууль нь өөрийн боловсролын үйл ажиллагаагаа 1992 онд Монгол Улс , Орос Улсын хооронд байгуулсан гурван талт гэрээний үндсэн дээр эхлүүлсэн түүхтэй. Өнөөдөр манай сургууль орос хэлийг Монгол Улсад түгээн дэлгэрүүлэх томоохог арга зүйн төв бөгөөд өөрийн талбарт Нийслэлийн боловсролын газартай хамтран нээлттэй арга хэмжээг зохион явуулж байна. Манй сургууль орос хэлийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа ОШУСТ, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай нягт холбоотой ажиллаж байна. Нийт 56 арга хэмжээ явагдаж түүнд монголын боловсролын байгууллагын 300 гаруй орос хэлний багш оролцлоо.
                   Хувийн хэвшлийн сургуулийг бодвол манай сургуульд хүчтэй сургалт материаллаг бааз байгуулах томоохон хөрөнгө оруулагч олдохгүй байна. Өнөөдрийн байдлаар хөгжлийн өөрийн гэсэн консепцгүй, үйл ажиллагаандаа дүн шинжилгээ хийхгүй орхидуулсан, сургалтын түвшин маш доод түвшинд явагдах, хэрэглэгчийн тоо буурсантай уялдаж хувийн хэвшлийн бараг бүх сургууль хаалга барилаа. Харин Монгол-Оросын хамтарсан сургууль нь хүүхдээ гадаад хэлний сургалтанд хамруулах хэрэглэгчдийн хамгийн их эрэл хэрэгцээтэй сургууль боллоо.
Тус сургууль Монгол Улс, Орос Улсын стандартыг ягштал хэрэгжүүлэн боловсролын үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж, хамгийн нааштай үр дүнтэй аргуудыг ашиглан ажиллаж, манай сурагчид англи, япон, хятад, герман хэл үзэж байна.
                  Эцэг эхчүүдийн хувьд орос хэл өөрийн татах хүч, ач холбогдлоо алдаж өнөөдрийн нөхцөлд янз бүрийн хэл, чанартай сургалт, хүүхдийн тал бүрийн хөгжил, хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, анги болгон компьютер, проектортай сургалтын тав тухтай орчин, интернет руу орох боломжтой хийгээд хатуу сахилга бат, жрамтай байх зэрэг боловсролын бусад үйлчилгээний хамт зохих сонирхолыг татаж чадах юм. Энэ бүхэн манай сургуулийн нэрийн хуудас болж чадсан юм.           Система Сургуулийн менежментын тогтолцоо хосгүй юм.
                   Нэгдүгээрт: хүүхдийн тухай хичээлд олж авсан мэдлэг, чадвар, дадалд өгөх үнэлгээ бие даасан байдаг.
 
                  Энэхүү системийн мөн чанар ньсурган хүмүүжүүлэх мониторингийн субъект нь хэнээс ч үл хамааран ажиллаж байгаа шинжээчийг төлөөлж тухайн ангид ордоггүй багш, боловсролын чанарыг дүгнэх Төвийн захиргааны ажилтан, мэргэжилтэн байгаад оршино. Тэрээр сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтандаа хариуцлагатай хандах байдлыг төлөвшүүлэх, сурагчдыг дүгнэх субъектив хандлагаас татгалзах зэрэгт дэмжлэг үзүүлдэг юм. Сурагчдийн ЗУН-ны үр дүн нь багш нарын цалингийн хэмжээг тогтооход нөлөөлдөг чухал үзүүлэлтийн нэг болдог юм.
                  Хоёрдугаарт: цалин багшийн эцсийн үр дүнгээс хамаарах зарчим үйлчилж байна. Манайд ирж байгаа багш наргол төлөвматериаллаг тал дээр ихээхэн сонирхолтой байхын зэрэгцээ, мэргэжлийн хувьд хангалтгүй, “түр хүн ” гэсэн сэтгэлгээтэй байх нь олонтай.
 
                 Тийм ч учраас багшийг ажлаар хангахын дээр түүнийг сайн ажиллуулах хөшүүрэг олох явдал асуудлын гол байдаг. Үүнтэй холбогдуулан цалингийн хэмжээг багшийн ажлын эцсийн үр дүнтэй уялдуулан тогтоох зарчим чухал ач холбогдолтой болох юм. Өнөөдөр Монгол-Оросын хамтарсан сургуулийн багш нарын цалин сургалтын ачаалал, бусад үүрэгт ажлаас хамааран 80 000 – 130 000 рубль байна.
Сургуулийн Удирдах зөвлөл, Захиргаа нь бүтээлч багш нарыг урамшуулах нөхцлийг буй болгох явдал нь сургуулийг хөгжүүлэх Концепцийн гол зорилго мөн гэж үзэж түүний дагуу сүүлийн 10 жилд цалингийн хэмжээг нэмэгдүүлэх тодорхой зорилго бүхий ажлыг явуулсаар ирлээ. Сургууль байгуулагдан ажиллах хугацаанд 61 багш Монголын Улсын Засгийн Газрын өндөр шагнал “Монгол Улсын тэргүүний ажилтан” тэмдэгээро шагнуулж 250 багш газрын шагнал хүртлээ.
 
             Гуравдугаарт: сургууль эцэг эхчүүдийн хооронд хүлээх үүрэг, хариуцлагын тухай гэрээ байгуулах явдал.
 
                   Манай сургууль жил бүр эцэг эхчүүдтэй харилцан хүлээх үүрэг хариуцлагын тухай гэрээ байгуулж, сурагч бүр чанартай боловсрол олох эрхийг хангах сургууль хийгээд эцэг эхчүүдийн харилцан хүлээх хариуцлагыг тодорхойлдог юм. Энэхүү гэрээ нь “Сургууль-эцэг эх-сурагчид” гэсэн хэлхээ холбоог бэхжүүлнэ. . Жилийн дотор гэрээний биелэлтийг дүгнэж энэ эцэстээ эцэг эхчүүдийн сургуулийн өмнө хүлээх үүрэг хаиуцлагыг өндөржүүлнэ.
 
                      Дөрөвдүгээрт: дэлхийн туршилганд нийцсэн чадвар бүхий бие хүнийг төлөвшүүлэх.
 
              Гадаад хэлний ярианы дадал, сургалтыг тухайн хэлний эзэмнэгч болох АНУ, Герман, Австрали, Япон, БНХАУ-ын багш нар явуулна. 10-р ангиас эхлэн сурагчид англи хэлний хичээл дээр олон улсын ТOEFL, IELTS шалгалтанд бэлгэж эхэлдэг.
Тус сургуулийн төгсөгчид хоёр орны дүнгийн аттестатчлалд хамрагдна. Үүнд: ЕЭШ Монгол Улсын ЕЭШ, Орос Улсын УНШ орно. Ингээд шалгалтын дүнгээр бүрэн дунд сургууль төгссөн монгол, орос гэрчилгээг гардан авна.
Сургуулийн бловсрол мэдээллийн орон зай нь орчин үеийн шаардлагад нийцнэ. Үүнд: сургуулийн интернет-сайт, цахим журнал, дүнгийн цахим дэвтэр .
Сурагчдын үл хамаарах ЗУН дүгнэлтийн хамт автоматчилсан INDIGO тест ашиглах.
                    Тавдугаарт Монгол-Оросын хамтарсан сургуулийн бодлого.Сурган хүмүүжүүлэгч, багш нарын бүрэлдэхүүний 86 хувийг Москва, Омск, Ангарск, Эрхүү, Улаан-Үдэ, Чит зэрэг Оросын Холбооны Улсын янз бүрийн бүс нутгаас ирсэн багш нар бүрэлдүүлнэ. Тэд бүгд сонгон шалгаруулалтанд заавал орно.
                     Гэхдээ сургууль оршин тогтносон 24 жилийн хугацаанд контрактаар ирсэн багш нар сонгон шалгаруулалтын бүхий л шаардлага хүчинтэй байгаа ч нэмж мэргэжлийн хийгээд зохион байгуулалтын бэлтгэлт хамрагдах ёстой болдог гэдгийг цохон тэмдэглэх хэрэгтэй . Тэгж гэмээн тэд Монгол-Оросын хамтарсан сургуулийн багшид тавигдах шаардлагад нийцнэ. .
                     Үүнээс гадна боловсролын үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд хөрөнгө, боловсон хүчний асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүйгээс хүндрэл үүсгэж байна. Өнөөдрийг хүртэл сургуулийн байр хэний өмчлөлд байх ёстой юм бэ гэсэн томоос том асуудал байсаар байна. Үүнээс гадна:
Орос Улсын УНШын эцсийн аттестатчлалд орохын тулд 12-р ангийн 100 гаруй тооны сурагчид Улаан-Үдэ хотыг зорьдог.
                        Жил ирэх тутам өндөр мэргэшлийн багш нарыг олох явдал улам хүнд болдог.Орос хэлийг гадаад хэл гэсэн утгаар заах туршлагатай багш байхгүй явдал. Чухам энэ л байдал орос хэл заах гол хүндрэлийг үүсгэдэг юм.
Эцэст дүгнэж хэлхэд сүүлийн 25 жилд манай сургууль өмч, боловсон хүчин, санхүү, хийгээд англи хэлний сургуулиудтай өрсөлдөх хурц олон асуудал, эдийн засгийн тогтворгүй байдлаас үл хамааран Монгол-Оросын хамтарсан сургууль нь боловсролын салбарт өндөр амжилт гаргаж орос хэл, оросын соёлыг Монгол оронд түгээн дэлгэрүүлэх тэргүүлэх төв, эх орондоо хамгийн эрэл хэрэгцээтэй сургууль болж чадсан бөгөөд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас гурван удаа “Монгол Улсын тэргүүний сургууль” цолоор шагнуулсан билээ. Гуравдахь шагналаа манай сургууль 2015 оны аравдугаар сард хүртсэн билээ.
 

Сургуулийн танилцуулга

Сургалтын мэдээлэл