Здравствуйте, дорогие друзья! Мы рады приветствовать вас на нашем сайте. Он создан с целью предоставления информации о деятельности школы и организации обратной связи с родителями. Наши фото и видеоотчёты расскажут вам о школьной жизни, а родители через электронный журнал смогут получить подробную информацию об успеваемости своего ребёнка. Надеемся, что наше общение будет взаимополезным.

Азийн олон улсын хүүхдийн кино наадамд оролцлоо.

 Азийн олон улсын хүүхдийн кино наадам.

   2016 оны 11 дүгээр сарын 26-ний өдөр Азийн олон улсын хүүхдийн кино наадам Япон улсын Китами хотод 10 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

  Жил бүр наадмын комиссоос тодорхой сэдвийг зарладаг бөгөөд ахлах сургуулийн сурагчид тухайн сэдвээр 3 хүртэлх минутын богино хэмжээний кино хийж оролцдог.

2016 оны сэдэв: “My hateful thing - Миний дургүй зүйл”.

   Энэ жилийн наадамд Азийн 15 орон болон Японы 9 бүсээс буюу нийт 24 газраас шалгарсан 69 кино өрсөлдсөн.

   Энэ наадамд Монгол улсыг төлөөлж Улаанбаатар хотын сургуулиудаас 9 хүүхдийн бүрэлдэхүүнтэй баг оролцсон бөгөөд багт Монгол Оросын хамтарсан сургуулийн 11Б ангийн сурагч Ц.Пүрэв-Очир,10В ангийн сурагч М.Өэлүн нар багтсан.

 

  Хүүхдүүдийн кино бүтээлийг шалгаруулж, наадмын хүндэт ерөнхийлөгч /Рётаро Суги - Ryotaro Sugi/-ийн болон Япон улсын Хууль зүйн, Боловсролын, Эдийн засгийн, Гадаад харилцааны сайдуудын шагнал олгодог.

  МОХС-ийн 10в ангийн сурагч М.Өэлүн “Influence - Нөлөөлөл” киногоороо Монгол улсаас анх удаа шалгарч, Япон улсын Хууль зүйн сайдын нэрэмжит шагнал, наадмын цом, сайдын өргөмжлөлийг гардан авсан бахдам сайхан үйл явдал болсон.

Наадмын тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж аваарай.

Цахим хуудас: http://asianfilm.chu.jp/

 

Сургуулийн танилцуулга

Сургалтын мэдээлэл