Д.Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 24 дэх удаагийн уралдаант наадамд амжилттай оролцож тэргүүн байр эзэллээ.
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын дуу хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол болон гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 24 дэх удаагийн уралдааны нэгдүгээр шатанд СБДүүрэгт I байр эзэлж 500,000 мянган төгрөгөөр шагнууллаа. Шилдэг удирдаач багшаар Хальбаева Л.И тодорлоо.
Нийслэлийн 2-р шатны шалгаруулалтанд дүүрэг тус бүрээс эхний гурван байрт шалгарсан 18 сургууль оролцож Монгол-Оросын хамтарсан сургууль 493 оноогоор “Шилдэгийн шилдэг хамтлаг”-аар шалгарч Нийслэлийн өдрийн Гала концертонд оролцохоор боллоо.