Здравствуйте, дорогие друзья! Мы рады приветствовать вас на нашем сайте. Он создан с целью предоставления информации о деятельности школы и организации обратной связи с родителями. Наши фото и видеоотчёты расскажут вам о школьной жизни, а родители через электронный журнал смогут получить подробную информацию об успеваемости своего ребёнка. Надеемся, что наше общение будет взаимополезным.

Гар утасны хор нөлөөг таниулах нь

 

Гар утас тамхинаас хортой

 

     Гар утас хортой эсвэл үгүй гэсэн маргаан сүүлийн үед хүчтэй дэгдэж эхэллээ. Австралийн мэдрэлийн эмч, хавдрын шинжээч Вин Кураны хийсэн судалгааны үр дүн уг маргааны гол шалтаг болсон юм. Тэрбээр 100 гаруй бүтээлд дүн шинжилгээ хийн, эрдэмтнийг балмагдуулж орхиж. Гар утас ашигласны улмаас тархины хорт хавдраар өвчлөгсдийн тоо сүүлийн үед улам өсч байгааг нотлох хангалттай баталгааг тэрбээр судалгааныхаа явцад илрүүлсэн байна. Тархины ийм хавдар хүнийг 10 жилийн дотор үхэлд хүргэх аюултай аж. Тамхи жилд таван сая хүний амийг авч оддог бол гар утас түүнээс ч илүү аюул учруулна гэсэн дүгнэлтийг шинжээч Куран хийгээд байгаа юм. Учир нь гар утас хэрэглэгчдийн тоо тэрбумаар тоологдож буй учир тамхинаас гурав дахин илүү хор хөнөөл учруулах магадлалтай. Гэхдээ энэ бол зөвхөн урьдчилсан төлөв. Гар утаснаас улбаатай хохирогсдын тоо цаашид улам өсөх хандлагатай гэж Куран үзэж байна.


Утсаа халтал ярих хэрэггүй 

     Гар утас хэрэглэгчдийн дунд ийм дохио анх 2000 онд бий болсон юм. Тэр жилийн тавдугаар сард Их Британийн радиологикийн хамгаалалтын асуудлаархи үндэсний хорооны тэргүүн Уильям Стюарт гэнэтийн мэдэгдэл хийж, бага насны хүүхдэд гар утас тогтмол хэрэглүүлэхгүй байхыг хүссэн. Мэдээж тэр тайтгаруулахыг л хүссэн байх. Гэвч сэжигч гярхай иргэдийг энэ мэдэгдэл тэгтлээ тайвшруулж чадаагүй юм. Харин эрдэмтдийн хувьд тэд бие биеэ үгүйсгэсэн судалгааг сөргүүлэн гаргаж байв. Жилийн дараа хэсэг америкчууд хүүхдийн тархи насанд хүрэгчдийг бодвол гар утасны туяаг 50-70 хувиар илүү шингээдэг болохыг мэдэгджээ. Гэтэл нөгөө хэсэг нь гар утаснаас үүдэлтэй аюул насанд хүрэгчдэд л халгаатай болохоос хүүхдүүдэд тийм ч хүнд цохилт болохгүй, тэдэнд туяаны хор хөнөөл бараг үгүйг баталсан гэв. Мэдээж мэдрэлийн эмч Кураны судалгааг үл ойшоож болохгүй. Тэрбээр “Үүрэн телефоны операторууд гар утас ямар ч аюулгүй хэмээн хэрэглэгчдэд ойлгуулдаг. Гэвч ирээдүйд учруулах бодит аюул эдүгээ чимээгүй гэтэж яваа”-г анхааруулсан.

Байна уу, харх сонсож байна

    Израилийн Реховот хотын Вайзманы эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хавдар судлаач профессор Рони Сегер гар утасны туяа хортой болохыг судалгаагаар баталжээ. Тэрбээр энэхүү судалгаагаа хархнууд дээр хийжээ. Тэдгээр амьтанд утсаар ярьж байгаа хүнийг бодвол арав дахин бага тунг өгчээ. Өөрөөр хэлбэл, хархнууд гар утсаар яривал ямар хариу үйлдэл үзүүлж, тэдэнд ямар шинж тэмдэг илэрч байгааг судалсан гэсэн үг. Судалгааны явцад гар утсаар “ярилцсан” хархны тархи хариу үйлдэл үзүүлсний улмаас эсийн хуваагдал идэвхжиж эхэлсэн байна. Харин хүмүүсийн хувьд хяналтаас гарсан ийм үйл явцын улмаас хавдар бий болдог аж. Ингээд таван минутын “ярианы” дараа хархны эс нь хавдар үүсгэдэг эсийн хуваагдлыг эрчимжүүлдэг бодис ялгаруулж эхэлсэн байна. Энэ судалгаанаас үзэхэд удаан бөгөөд тогтмол ярих нь тархинд нөлөө үзүүлдгийг баталсанд эрдэмтдийн судалгааны гол утга учир оршиж байгаа юм. Үүнээс өмнө Финландын эрдэмтэд туяа нь тархины цусны судсанд нэвтэрдэг болохыг нотолсон юм. Дараа нь Шведийн эрдэмтэд гар утсыг бараг 10 жил хэрэглэж буй хүмүүс сонсголын эрхтний хавдраар хоёр дахин өвчлөх эрсдэлтэйг баталжээ. Финландын эрдэмтдийн нотолсноор гар утаснаасаа өдөр, шөнө ч ялгаагүй тасралтгүй харилцдаг хүмүүст харилцуураа аль талдаа барьж ярьснаас хамааран тэр талынх нь сонсголын мэдрэлд хавдар үүсэх магадлал бусад хэрэглэгчээс 39 хувиар илүү байдаг аж.

Бага ярь

    Гар утсыг хортой гэсэн бусад судалгаа ихэвчлэн доктор Кураны баримтад үндэслэсэн байдаг. Гэхдээ үнэндээ түүний судалгааны үр дүн үүрэн телефоны оператор компаниудад огт таалагддаггүй. Түүний судалгаа нь гар утсанд хор хөнөөл нуугдаж буйг олж хараагүй Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хараат бус 30 шинжээчийн үнэлгээтэй зөрчилдөж буй юм. Гэвч Францын Засгийн газар гар утасны хэрэглээг хүүхдүүдэд хориглохыг уриалсан шийдвэр гаргажээ. Тус уриалгад Герман төдийгүй хүрээлэн буй орчны асуудлаархи Европын агентлаг ч нэгджээ. Кураны судалгаа 100 хувь үнэн эсэх нь мэдээж тодорхойгүй. Гэхдээ гар утас болон гэрийн утсаараа дэмий чалчиж эрүүл мэнддээ хор учруулж буй зуршлаасаа хааяа ч гэсэн салахад гэмгүй. Ядахнаа тархи толгой чинь амарна шүү дээ.

 

Хэн ч үнэнийг мэддэггүй

     Дээрх судалгаанд сүрдэх хэрэггүй. Гар утас хоргүй төдийгүй ашигтай гэдгийг баталсан судалгаанууд бас бий. Жишээ болгож Бристолын их сургуулийн эрдэмтэн Алан Присийн бүтээлээс дурдъя. Туршилтад хамрагдсан гар утсаар удаан ярьсан хүмүүсийн юмны эв зүйг хурдан олох, зохицуулах чадвар сайжирч, ой ухаан улам саруул болсон гэнэ. Үүгээр зогсохгүй гар утасны туяаны нөлөөгөөр тэр хүмүүсийн тархины цусан хангамж сайжирсан байна. Дашрамд хэлэхгүй өнгөрч боломгүй нэг баримт байна. Хавдраар өвчилсөн орос иргэд бүгд гар утас хэрэглэдэг байжээ. Тэд чухам ямар учраас ийм өвчин туссаныг тодорхойлж хэлж мэдэхгүй ч гар утасны оролцоо байсан л байгаа. Магадгүй экологийн бохир орчин нөлөөлсөн ч байх магадлалтай. Гар утас бол соронзон туяаны эх үүсвэр юм. Тэгэхээр гар утасны хуучин загварууд илүү их туяа ялгаруулдаг бол шинэ нь арай бага. Хэрвээ хэрэглэгч Та эрүүл мэнддээ анхаарал тавьдаг бол харилцагчтайгаа ярилцах үедээ чихэвч хэрэглэх хэрэгтэй. Энэ тохиолдолд гар утасны туяаны эрч хэд дахин сулардаг аж. Үүнийг нотолсон судалгаа бий.


Утсанд “донтох” өвчин тархаж байна 

      Та ч гэсэн цаг тутам мэдэрдэг байлгүй, хэрвээ гар утсаа хаа нэгтээ, эсвэл гэртээ мартчихсан бол эзэнгүй аралд хаягдсан Робинзон санагддагийг. Мөн ойр дотныхон уруугаа залгахад “Таны залгасан хэрэглэгч түр хугацаагаар утсаа салгасан байна”, эсвэл “Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна” гэх хариулттай зэрэгцэн зүрх тань цохилж түгшиж эхэлдэг л биз дээ. Танд гэж хэлэхэд энэ бол өвчин. Өвчин өвчиндөө үүрэн телефоны насанд хүрсэн хэрэглэгчдийн 53 хувь нь тохиолдоод буй “фоб” хэмээх өвчин. Гар утасны танил дуу ойр орчимд цуурайтах үед ихэнх гар утсаа хаанаа хийснээ хайн тэмтрэх нь бий. Бас л өвчин. Концертын танхимд, жолооны ард гар утсаараа ярих, эсвэл хэн нэгний ярихыг сонсох нь бидэнд тийм ч төвөгтэй санагддаггүй. Эсвэл соёл иргэншлээс хол буйдхан газар загасчилж явахдаа хүртэл гар утсаа энгэртээ наагаастай. Үнэн хэрэгтээ хэн ч утасдахгүй байхад л гар утаснаас салахгүй байна гэдэг бас л өвчний шинж шүү. Гар утасны чичиргээтэй холбоотой бас нэгэн фоб бий. Хүмүүс чичиргээг мэдрэхийн тулд биеийнхээ хаа нэгтээ гар утсаа зүүдэг шүү дээ. Тиймээс техник технологи хөгжихийн хэрээр хүмүүсийн аж амьдралыг хялбаршуулах, ажлыг хөнгөвчлөх, холыг ойртуулах гэх мэтээр давуу талыг бий болгож байгаа боловч ард нь байнга сөрөг үр дагавар гэтэж явдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр давуу болоод сөрөг талыг хамтад нь анзаарч, эрүүл мэнддээ хор хохирол учруулахгүй байх үүднээс хэрхэн зохицуулахаа Та өөрөө мэдээрэй. Энэ бол гар утаснаас татгалз гэсэн үг биш. Харин зөв хэрэглэ. 

Сургуулийн танилцуулга

Сургалтын мэдээлэл