Здравствуйте, дорогие друзья! Мы рады приветствовать вас на нашем сайте. Он создан с целью предоставления информации о деятельности школы и организации обратной связи с родителями. Наши фото и видеоотчёты расскажут вам о школьной жизни, а родители через электронный журнал смогут получить подробную информацию об успеваемости своего ребёнка. Надеемся, что наше общение будет взаимополезным.

2016 оны 05-р сарын 9-ны өдөр Оросын Соёл, Шинжлэх ухааны төвд “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ”-иар 3 удаа шалгарсан Монгол-Оросын хамтарсан сургуулийн 24 дэх удаагийн төгсөлтөөр 100 сурагч төгсөж “Эрдмийн баяр”-аа ёслол төгөлдөр тэмдэглэлээ.

 
Баярын  арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, О.Баасанхүү, Монгол дахь ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх, Оросын Соёл, Шинжлэх ухааны төвийн захирал Михайлов Евгений Георгиевич,БСШУЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга    Л. Цэдэвсүрэн, БСШУЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Д.Батмагнай, БСШУЯ-ны Хөрөнгө оруулалт, зохицуулалтын албаны дарга О.Мөнхбаяр, Этүгэн группын ерөнхийлөгч, академич С.Нямзагд, Этүгэн дээд сургуулийн захирал, анагаах ухааны доктор Б.Батсэрээдэнэ, МОХС-ийн Удирдах завлалийн гишүүн Ц.Ням-Очир нар хүндэт зочноор оролцож, тэргүүний сурагчдыг шагнаж урамшууллаа.
 
 
Сургуулийн үйл ажиллагаанд санаачилгатай, идэвхтэй оролцож, байнга дэмжлэг үзүүлэн ажилласан 12-р ангийн эцэг эхчүүдэд сургуулийн захиргаа “Талархлын бичиг” гардууллаа.
 
Сургуулийн захиргаа төгсөх ангийнхан  болон1, 6-11-р ангийн нийт 330 авьяаслаг сурагчид оролцсон  бүрэн хэмжээний концертыг найруулан тавьж эцэг эх, зочдодоо толилууллаа.
 
Хонхны баярын арга хэмжээг хүндэт зочид, эцэг эхчүүд өндрөөр үнэллээ.

  

Сургуулийн танилцуулга

Сургалтын мэдээлэл