2016 оны 3-р сарын 7-нд байгуулагдсан хүүхэд залуучуудын «Звёздный венец» Олон улсын уран бүтээлийн наадмын ялагчдад шагналыг гардуулж өглөө.
2016 оны 3-р сарын 7-нд ГХЯ-ны гадаад мэдээлэл сурталчилгааны албаны дарга ноён Ариунболд , Монгол Улсын ГХЯ-ын гадаад сурталчилгаа мэдээллийн 1-р орлогч дарга ноён Онбилэгт, Монгол дахь Россотрудничество төлөөлөгчийн газрын ерөнхий мэргэжилтэн ноён Белунов Василий Николаевич нар тус сургууль дээр ирж ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан хүүхэд залуучуудын «Звёздный венец» Олон улсын уран бүтээлийн наадмын ялагчдад шагналыг гардуулж өглөө.
Тэмцээний Гран – при шагналыг 11а ангийн сурагч Сэлэнгэ «Инь и янь» бүтээлээрээ хүртлээ.
Мөн 11а ангийнсурагч Энхзаяа «Азиатка»бүтээлээр 1-р зэргийн диплом,
«Миний хайртай ээж аав минь» бүтээлээр 2-р зэргийн диплом
9а ангийн сурагч Оюунзул «Бил Сайфер- Демон сна»бүтээлээр 2-р зэргийн диплом
11а ангийн сурагч Намуун «Я подарю тебе вселенную» бүтээлээр 2-р зэргийн дипломыг тус тус хүртлээ.
Сурагчдаа амжилттай бэлтгэн оролцуулсан шугам зургийн багш Ващенко Екатерине Владимировна«За профессионализм и деловую репутацию» 3-р зэргийн медалиар шагнууллаа.
Тус тэмцээнд амжилттай оролцсон дараах сурагчдад Монгол дахь Олон Улсын Урлагийн Ассамблеин төлөөлөгчид шагнал гардууллаа.
1. Нэмэхбаярын Чингүнжав 6Г
2. Батжаргалын Сүндэр 7А
3. Гантөмөрийн Тэргэл 7А
4. Батхуягийн Оюунзул 9А
5. Отгондэмбэрэлийн Энхзаяа 11А
6. Очирсүхийн Сэлэнгэ 11А
7. Туулын Намуун 11А