Здравствуйте, дорогие друзья! Мы рады приветствовать вас на нашем сайте. Он создан с целью предоставления информации о деятельности школы и организации обратной связи с родителями. Наши фото и видеоотчёты расскажут вам о школьной жизни, а родители через электронный журнал смогут получить подробную информацию об успеваемости своего ребёнка. Надеемся, что наше общение будет взаимополезным.

Сүхбааатар дүүргийн засаг даргын нэрэмжит “Бидний авьяас-2015” урлагийн наадамд “Тэргүүн” байр эзэлж, шилжин явах цомын эзэд боллоо

Сүхбаатар дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС, цэцэрлэгүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бидний авьяас-2015” урлагийн их наадам 2015 оны 11-р сарын 30-аас 12-р сарын 3-ны хооронд МХО-д сугалаат хуваарийн дагуу зохиогдож нийт  17 сургууль, 19 цэцэрлэг

    1. Гоцлол дуу
    2. Найрал дуу
    3. Хамтлаг дуу
    4. Гоцлол дуу
    5. Хамтлаг бүжиг
    6. Язгуур урлаг
    7. Эцэг эх, багш, хүүхдийн хамтарсан бүтэээл
    8. Гоцлол хөгжим
    9. Хамтлаг хөгжим
    10. Уран уншлага гэсэн  төрлүүдээр оролцож, авьяас билгээ уралдууллаа.

         Сурагч, хүүхэд багачуудын авьяасыг хөгжүүлэх, дэмжин урамшуулах, багш, эцэг эхийн оролцоогсайжруулах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд тус урлагийн наадмын зорилго оршино.
         Монгол-Оросын хамтарсан сургууль “Бидний авьяас-2015” урлагийн их наадмын “Шилдгийн шилдэг сургууль”, “Тэргүүн” байранд шалгарч Засаг даргын нэрэмжит шилжин явах цом,  3 сая төгрөгөөр шагнууллаа.


          Шилдгийн шилдгүүдийг шалгаруулах номинацид:

1. “Шилдэг найрал дуу” номинацид Хальбаева Л.И.багштай “Мы дети солнце” хамтлаг орос ардын дуу “Во кузнице”, “You gotta generate” англи дуугаараа 1-р байр,
2. “Шилдэг хамтлаг дуу” номинацид АНУ-аас ирсэн Phil Stowers багш, ахлах ангийнхан” You raise me up” дуугаараа 1-р байр,
3. “Шилдэг хамтлаг бүжиг” номинацид “Клумба” бүжиг-2-р байр,
4. “Эцэг эх, багш, хүүхдийн хамтарсан бүтээл” номинацид “Моя родина” бүтээлээр 1-р байр тус тус хүртлээ.

 

 

         Энэхүү урлагийн их наадамд нийт 243 сурагч, 12 багш, 12 эцэг эх оролцлоо.
         “Бидний авьяас-2015” урлагийн их наадамд  оролцсон сурагч, багш, эцэг эх болон нийт сурагчдадаа талархал илэрхийлж, сурлага, хөдөлмөрийн өндөр их амжилтыг хүсье.

Урлагийн тэнгэр Янжинлхам бурхан ивээх болтугай.
Монгол-Оросын хамтарсан сургуулийн захиргаа

 

Сургуулийн танилцуулга

Сургалтын мэдээлэл