"ХӨГЖИЛТЭЙ ГЭРЛЭН ДОХИО"
СЭДЭВТ ДОЛОО ХОНОГ
11-р сарын 17-с 11-р сарын 21-ний өдрүүдэд "Замын хөдөлгөөний дүрэм " сэдэвт долоо хоногийн ажил явууллаа.
Тус ажлын хүрээнд "Замын хөдөлгөөний дүрмийг мэд, биелүүл" буланг анги бүрт ажиллуулж "Хөгжилтэй гэрлэн дохио" сэдэвт гар зураг болон ханын сонины уралдааныг зохион байгууллаа.
Мөн "Хөгжилтэй гэрлэн дохио" тоглоомон машины тэмцээнийг зохион явуулж, хүүхдүүд тоглоомон машинаар уралдлаа.
Ангийн хүмүүжлийн ажлын цаг дээр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Удирдлагууд хүрэлцэн ирж "Гэрлэн дохио миний найз" сэдэвт зөвлөмж яриа хийж, хүүхдүүдэд замын хөдөлгөөнд хэрхэн зөв соёлтой оролцох, гадаа гудамжинд өөрийгөө зөв авч явах талаар зөвлөгөө өглөө.