Здравствуйте, дорогие друзья! Мы рады приветствовать вас на нашем сайте. Он создан с целью предоставления информации о деятельности школы и организации обратной связи с родителями. Наши фото и видеоотчёты расскажут вам о школьной жизни, а родители через электронный журнал смогут получить подробную информацию об успеваемости своего ребёнка. Надеемся, что наше общение будет взаимополезным.

2014 оны 11 сарын 5-6 хооронд ЕБС-ийн 23-р сургууль дээр “Монголчуудын оньсон тоглоом” 14 дахь удаагаа зохион байгуулагдлаа.

2014 оны 11 сарын 5-6 хооронд  ЕБС-ийн 23-р сургууль дээр  “Монголчуудын  оньсон тоглоом” 14 дахь  удаагаа зохион байгуулагдлаа.

 

 “Монголчуудын  оньсон тоглоом” олон улсын наадмыг "Байгаль - Монгол Ази"-ийн аялал жуулчлалын түүх,  соёлын өвийг хадгалж,  хөгжүүлэх зорилгоор  анх санаачлан зохион байгуулж байсан бөгөөд гол зорилго нь орчин үеийн мэдээлэл технологийн эрин үед нийцсэн  хувь хүн төлөвшүүлэх юм. 2014 оны 11 сарын 5-6 хооронд  ЕБС-ийн 23-р сургууль дээр  “Монголчуудын  оньсон тоглоом” 14 дахь  удаагаа зохион байгуулагдлаа. Олон  улсын 14 дахь удаагийн   “Монголчуудын  оньсон тоглоом” наадмын зохион байгуулагч байгууллагууд:                 

 

·         Олон улсын Аялал жуулчлалын  холбоо;

·         Монголын спорт аялал жуулчлалын холбооны дэргэдэх  Оньсон тоглоомын музей 

·         «Аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх сан » Төрийн бус байгууллага;

·         ВСГТУ-ийн дэргэдэх ЮНЕСКО-ийн Олон улсын танхим ;

·          Улаан-Үд хотын Боловсролын хороо ;

·          Улаан-Үд хотын  Аялал жуулчлал аж үйлдвэрийн  хороо;

·         Улаан-Үд Хотын  захиргаа;

 

 

Тус наадам нь Улаанбаатар , ОХ-ны  Буриад улсын  Улаан - Үд , Гусиниизерск зэрэг хотуудын ЕБС-ийн  дунд 3 үе шаттайгаар нөхөрсөгөөр зохион байгуулагдлаа.

Энэ наадамд МОХС 5-р  ангийн  17 сурагч бүхий багийн бүрэлдхүүнтэйгээр оролцсон.

Нэгдүгээр шатанд: “Аялал жуулчлалыг  тогтвортой  хөгжүүлэх” сэдвийн хүрээнд - байгаль  хамгаалах  төсөл боловсруулж англи хэлээр танилцуулга хийсэн. Танилцуулгын агуулга, ач холбогдол болон илтгэгчийн англи хэлний чадварыг онцлон дүгнэж байсан.  Энэ шатанд:

·         Бумбаяр  5Ж  анги - 1 байр

·         Билгүүндарь   5Г анги  - 2 байр  тус тус эзэлсэн.

 

Хоёрдугаар шатанд: Шатар тоглох

Баг бүрээс 1-2 сурагч оролцсон.

Батбилэг  (5Б анги ) - 2 байр

Морон  (5 Ж анги ) - 4 байр 

Цэдэнсодном (5Е анги )- 5 байр

Цоггэрэл (5В анги ) -  3 байр  тус тус эзэлсэн.

 

Гуравдугаар шатанд:  Оньсон тоглоом ба бодлогууд.   

Бага  бүрт 7-8 даалгавар өгч  хэрхэн хурдан ба зөв бодохыг шалгаруулав. 

 

Нийт  бүх даалгаврын дүнгээр  манай багийн  : Батбаяр, Тэмүүлэн (5А анги), Бэлгүтэй, Амина (5Б анги ), Хас, Одбаяр (5В анги ), Уламбаяр (5Ганги ), Тэнуун, Намуунаа (5Д ), Анар(5Е ), Мөрөн, Бумбаяр нар 14:0 оноогоор  I байр, диплом шилжин явах цомын эзэд боллоо.  

 

МОХС-ийн баг хамт олонд 1 байр эзэлсэнд баяр хүргэе.

 

 

 

Сургуулийн танилцуулга

Сургалтын мэдээлэл