2014 оны 11-р сарын 26-нд тус сургууль дээр манай улсад Улсын Их Хурлын урилгаар Оросын Холбооны Буриад улсын Ардын Их Хурлын дарга Гершевич М.М айлчлал хийх үеэрээ зочиллоо. Хүндэт зочдыг сургуулийн удирдлага болон багш сурагчдын төлөөлөл угтан авч сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаагаа танилцууллаа.Төлөөлөгчид авьяаслаг сурагчдын тоглолтыг талархан үзэж, сургуулийн хамт олонд зориулан үг хэлж, бэлэг дурсгалын зүйл гардууллаа.